Хайрцаглагдсан байнгын хорооны гишүүд С.Магнайсүрэнд хир халдаасангүй
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Ерөнхий аудитор буюу ҮАГ-ын даргад нэр дэвшээд буй С.Магнайсүрэнгийн нээлттэй сонсгол Төсвийн байнгын хороонд боллоо. Хаалттай явуулна гэж тэмдэглэсэн байсан ч нээлттэй хийв. УИХ-ын дарга өөрөө орж ирж, С.Магнайсүрэнг танилцуулав. Нээлттэй сонсгол нь санал хураадаггүй, харин дараа нь дахин хаалттай хуралдаж, санал дүгнэлтийг боловсруулан УИХ-д оруулна. Тэгэхээр ерөнхий уур амьсгал хэрхэн явагдав, байнгын хорооны гишүүд ямар байр суурь голчлон илэрхийлэв гэдгээр дараагийн үйл явцыг таамаглахаас аргагүй. Үүнээс харахад ер С.Магнайсүрэнг УИХ дэмжих нь ойлгомжтой болчихжээ. Байнгын хорооны гишүүдээс нэг нь ч сөрөг байр суурь илэрхийлсэнгүй. Эсрэгээрээ магтах, сайшаах нь давамгайллаа. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.