22/03/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Төрийн 55 үйлчилгээг хялбаршуулж цахимд шилжүүлнэ

Төрийн 55 үйлчилгээг хялбаршуулж цахимд шилжүүлнэ

2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа үйлчилгээг шинэ шатанд гаргах ажлыг эхлүүлж, Нийслэлийн Засаг даргын А/107 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан.

Энэхүү ажлын хэсгийн гол зорилго нь нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах юм. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээний бүрдэл материал багасгах шат дамжлагыг цөөрүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр дэд ажлын хэсгүүд байгуулан ажиллаж байна.

Төрийн үйлчилгээг цахимжуулах, хялбаршуулах зорилтын хүрээнд нийслэлийн таван байгууллагын 55 үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Тухайлбал, боловсрол, байгал орчин, газар, архив, аялал жуулчлалын үйлчилгээг цахимжуулах юм. Эдгээр байгууллагуудын цахимаар үзүүлэх боломжтой үйлчилгээний шат дамжлага, бүрдэл материалын судалгаанд үндэслэн процессыг дахин загварчлах ажлыг хийж байна.

Байгууллагуудын үйлчилгээг цахимжуулж, хялбаршуулснаар иргэдэд хүрч буй төрийн үйлчилгээний шат дамжлага, чанар хүртээмж сайжрах юм гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.