Н.Батсуурийн дэвжээнээс “Баатар хангарьд” руу шилжиж, Б.Болдбаатараар дасгалжуулсан бөхчүүдээс допинг илэрчээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Увсын “Баатар хангарьд” дэвжээний хоёр бөхөөс допингийн зөрчил илрээд байгаа аж. Тодруулбал, явцын шинжилгээний үеэр сумын заан Г.Пүрэвбаатар, сумын заан Д.Оргилох нар допингийн төрлийн бодис илэрчээ. Үүнээс гадна, уг асуудал тэдний дасгалжуулагчтай холбоотой гэсэн үндэслэл шалгагдаад эхэлжээ. “Баатар хангарьд” дэвжээний дасгалжуулагч гэж явдаг, Увс аймгийн заан Б.Болдбаатар нь шавь нартаа допингийн бодис хэрэглэхийг санал болгосон гэх үндэслэл олджээ. Допингийн эсрэг үндэсний байгууллагаас уг асуудлыг шалгаж байна. Хэрэв аймгийн заан Б.Болдбаатарын эл үйлдэл батлагдвал, дасгалжуулах эрхийг нь хоёр жилээр хасах шийтгэл оногдуулах байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.