Авто замын гурав дахь коридорын ажил эхэллээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Өнөөдөр Улиастай-Алтай, Арц суур-Түдэвтэй чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Ингэснээр урд хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын 3 дахь коридор бий болно. Эхний ээлжид Завханы Цагаанхайрхан, Цагаанчулуут, Говь-Алтайн Тайшир, Завханы Түдэвтэй, Баянхайрхан, Тэс, Баянтэс, Асгат сумд хатуу хучилттай авто замд холбогдоно. Мөн энэ зун Ховд-Улаангомын авто замын ажил эхлэх юм. Дээрх ажлын хүрээнд Ховд-Улиастай, Алтай-Бургастайн авто замын ТЭЗҮ хийгдэнэ. Түүнчлэн энэ онд Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хатуу хучилттай авто замтай болохоор төлөвлөж байгаа аж. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.