"Эрдэнэт үйлдвэр"-ийн генератор шатаж, ₮4 тэрбумын хохирол учирчээ
Linked automatically by name · ⚑ Report an error
Тавдугаар сарын 2-ны өдөр "Эрдэнэт үйлдвэр"-т гал гарсан тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар ОБЕГ-ын эх сурвалжаас тодруулахад, "Уурын турбины хэсэгт гал маналзаад унтарсан. Хохирол учраагүй, хүн гэмтэж бэртээгүй" гэсэн хариулт өгч байсан юм. Тэгвэл дахин эх сурвалжуудаас нэмэлт мэдээлэл авахад, "Эрдэнэт үйлдвэр"-т гарсан галын улмаас 4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Тодруулбал, дулааны цахилгаан станцын хэсгийн турбин дахь нэг генератор бүхэлдээ шатжээ. Үйлдвэрийн нэг техник эвдэрсний улмаас генератор луу тос алдаж, улмаар гал гарах нөхцөл бүрдсэн бололтой. Дуудлагыг ОБЕГ-ын алба хаагчид өглөө 06.07 цагийн орчимд хүлээн авсан байна. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.