23/03/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Монгол сурагч “Soroptomist” институтийн эссэ бичлэгийн уралдаанд амжилт үзүүлэв
Австрали улсын Сидней хотын “Marrickville” ахлах сургуульд суралцдаг Д.Тэргэл “Soroptomist” институтээс Сидней хотод зохион байгуулагдсан эссэ бичлэгийн уралдаанд оролцож 1000 гаруй сургуулийн үе тэнгийн хүүхдүүдтэй өрсөлдөж, шилдэг 10 хүүхдийн нэгээр шалгарч чаджээ. Тэрээр Австрали улсад ирээд жил гаран болж байгаа гэнэ.
Түүнд шилдэг эссэ бичлэгийн шагналыг “New South Wales” мужийн парламентын ордонд гардуулан өгсөн байна.
Арга хэмжээнд Австрали улсын парламентын гишүүд болон Сидней хотын сургуулиудын багш нар оролцжээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.