Л.Оюун-Эрдэнэ уучлал гуйхгүй бол өнөөдөр УИХ дахь АН-ынхан "ажил хаяна"
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр уучлал гуйх уу? УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайдад тавьсан шаардлагын хугацаа өнөөдөр буюу тавдугаар сарын 1-ний өдөр дуусаж байна. Хэрэв уучлал гуйхгүй бол, АН-ын гишүүд УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Харин Л.Оюун-Эрдэнийн хувьд уучлал гуйхгүй байх магадлал хамгийн өндөр юм. Учир нь гуйвал Ерөнхий сайд наанадаж популист л харагдана. Харин цаанадаж УИХ-ын гишүүн Ж.Баярмааг С.Баярцогтын хүн гэж хэлсэн улс төрийн мэдэгдлээсээ ухрахад хүрнэ. Өнгөцдөө "Баярцогт даргын асуултад хариулъя" хэмээсэн нь УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн хувь статусыг хүндлээгүй, субъектив үг, үйлдэл хэдий ч энэ бас улс төрийн томоохон мэдэгдэл мөн байв. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.