23/03/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Далайн эрэг дээр олон тооны ДЕЛЬФИН шидэгджээ

Австралийн Хэмелин тохойн далайн эрэг дээр 150 гаруй хар дельфин (гринд) шидэгдсэн талаар News.com цахим хуудаст мэдээлснийг “РИА Новости” агентлаг уламжлав.

Баасан гаригийн өглөө Огаста хотоос хэдэн км-ын цаанаас амьтдын сэгийг илрүүлсэн байна.

Тус улсын Загас агнуурын яамны мэдээлснээр, дельфинүүдийн зарим нь амьд байгаа аж.

Австралийн эрх баригчид үхсэн дельфинүүдийн араас далайн эрэг орчмоор акулууд олноор бөөгнөрөх аюултайг анхааруулжээ. Орон нутгийн оршин суугчид амьд буй амьтдыг усанд нь буцааж тавихад тусалж буй юм байна.

эх сурвалж: medee.mn

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.