С.Амарсайхан өчигдөр "хөл дүүжилсэн" нисдэг тэргээрээ өнөөдөр Сэлэнгийн түймэрт ажиллаж явна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Сэлэнгэ аймагт гарч буй түймрийн голомтод нисдэг тэргээр "хяналт" тавьж явна. Харин өчигдөр яг энэ нисдэг тэргээрээ Хойд бүсийн зөвлөгөөнд оролцохоор Булган аймаг руу ниссэн. Нэмээд хэлэхэд, түймэр мөн өчигдөр эхэлж дэгдсэн юм. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 25-ны даваа гарагт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум, Богдхан ууланд тус тус түймэр гарсан. Онцгой байдлын албанд хоёр нисдэг тэрэг байдгийн нэг нь эвдэрсэн тул ганц үлдсэн гэдэг мэдээллийг эх сурвалж өгч байна. Харин тэр ганцыг УОК-ын дарга С.Амарсайхан өөрөө "хөлөглөөд" Булган руу газар товчилжээ. Мэдээж энэ бол түймэр унтраах зориулалттай нисдэг тэрэг биш. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.