26/03/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Монголчууд малыг зэрлэгээр тарчлаан зовоож амийг нь тасалдаггүй!!!

Сүүлийн үед Монголчууд махнаас татгалзаж олноороо цагаан, ногоон хоолтон болж байна. Жилийн дөрвөн улиралтай Монгол орны хувьд махгүйгээр амьдрах боломжгүй хэмээн үзэх хүмүүс ч байдаг. Тийм байхыг үгүйсгэхгүй.

Гэвч бид нэг зүйлийг бодолгүй өнгөрч бас болохгүй санагдана. Бидний өвөг дээдэс өвөл нь мах, зун нь цагаан идээгээрээ хооллодог байсныг та хэн нэгний амнаас сонссон л байх. Тэр үед өнөөдрийнх шиг дуртай үедээ мал муулаад хүнсэндээ хэрэглэдэггүй байж.

Монголчуудын эрт дээр үеэс уламжлагдсан ёсонд “мал муулах” нарийн дэг бий. Хятадууд малыг тамлан зовоож байгааг харуулсан видео, зураг сүүлийн үед цахимаар тархаж олныг дургүйцлийг хүргэдэг болсон.

Гэвч энэ нь зөвхөн хятадуудад хамаатай гэж харж байсан монголчуудын хувьд саяхан итгэмээргүй харгис үйлдэл гарчээ.

Дээрх зурагт малын хулгайч ямар ул мөр үлдээснийг баримтжуулсан байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.