26/03/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

ЗТХ-ийн сайд иргэдэд хүнд сурталгүй үйлчлэхийг үүрэгдэв

Зам, тээврийн салбарын удирдах ажилтнууд цаг үеийн асуудал болон сайдын өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт, ажлын явцыг хэлэлцдэг даваа гарагийн ээлжит шуурхай хуралдаан боллоо.

Өнөөдрийн шуурхай хуралдаанаар зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат- Эрдэнэ салбарын удирдлагуудад дараах үүрэг, даалгаврыг өглөө.

Үүнд, агаарын тээвэр болон авто замын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж батлуулах.

Зам, тээврийн хөгжлийн сайдын “Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих тухай” 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тушаалын хэрэгжилтийг танилцуулж үндэсний үйлдвэрлэлийг салбар бүрт дэмжиж ажиллах. Мөн энэ хаврын зам барилгын ажлыг цаг тухайд нь эхлүүлэх, салбар бүр иргэдэд хурдан шуурхай хүнд сурталгүй ажиллах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.