28/03/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

БЗД-ийн Удирдлагын зөвлөлийн хуралдаан болов

Баянзүрх дүүргийн удирдлагын зөвлөлийн 3 дугаар хуралдаан боллоо.

Хуралдаанаар дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуй нэгж байгууллагын ажилтан, албан хаагчид, ард иргэдэд онцгой байдлын үед хийгдэх ‘’Нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль’’ зохион байгуулах ажлыг хэлэлцсэн юм.

Түүнчлэн урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан аваар осол, гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн 20 дугаар хорооны Зүүн цагаан давааны замын цасыг цэвэрлэх асуудлыг тус тус хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.