"Бадрах Энержи" ХХК-ийн захирлын биед халдсан иргэнийг 100 мянгаар торгох уу, 7-30 хоног баривчлах уу
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Ураны Зөөвч-Овоо ордыг ашиглах Монгол-Францын хөрөнгө оруулалттай "Бадрах Энержи" ХХК-ийн удирдлагууд дөрөв хоногийн өмнө уран эсэргүүцэгчдийг хүлээн авч уулзсан. Энэ үеэр уран эсэргүүцэгчдийн нэг тус компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдаж, танхайрсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ тухайд цагдаагийн байгууллагаас тодруулахад "Тус асуудалтай холбоотой дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 14.40 цагийн орчимд "СБД-ийн 1 хороо Ай Си центерт зодоон болоод байна" гэх утгатайгаар ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид очсон. Одоогоор асуудлыг тодруулах чиглэлээр шалгалтыг явуулж байна" гэх мэдээллийг өгсөн. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.