28/03/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Төрийн ордонд “Тогтвортой хөдөө аж ахуй-хөгжлийн тулгуур” сэдэвт салбар хуралдаан болно

Linked automatically by name · ⚑ Report an error

“Монголын эдийн засгийн чуулган 2018”-ын нэгдүгээр үе шат болох Төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Засгийн газраас батлагдсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” дор зангилагдаж буй тус чуулганы салбар хуралдааны нэг болох “Тогтвортой хөдөө аж ахуй, хөгжлийн тулгуур” хэлэлцүүлэг Төрийн ордны “Б” танхимд болно.

“Тогтвортой хөдөө аж ахуй- хөгжлийн тулгуур” сэдэвт салбар хуралдаанаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлого, төлөв байдал, боломж, тулгамдсан асуудал, хөгжлийн гарц, арга зам гэсэн агуулгын хүрээнд хэлэлцүүлэг өрнөх юм. “Тогтвортой хөдөө аж ахуй-хөгжлийн тулгуур” салбар хуралдааныг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нээж үг хэлэн, “Хөдөө аж ахуйн салбар, хөгжлийн тэргүүлэх чиглэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ. Мөн Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны захирал В.Энхболд “Экспортыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого” сэдвээр илтгэл тавина.

Монгол Улсын Засгийн газар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг олон тулгуурт хөгжлийн суурь салбар гэж чухалчлан үзэж, нэн тэргүүнд анхаарч байна. Тиймээс ч “Эдийн засгийн чуулган”-ы салбар хуралдааны нэгээр ийнхүү хөдөө аж ахуйн салбарыг онцлон, хэлэлцүүлэг өрнүүлж байна.Засгийн газрын ”

Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д ХАА-н боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, хүнс экспортлогч орон болно, аж үйлдвэржилтийн 4 дүгээр хувьсгал”-ыг эхлүүлнэ гэсэн зорилтууд тусгагдсан юм. Эдгээр зорилтыг биелүүлэхийн тулд ХХААХҮЯ эрчимтэй ажиллаж байгаа ажээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.