Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийллээ
Linked automatically by name · ⚑ Report an error
Гэгээн ширээт улсын удирдагч, Ромын пап Францис 88 насандаа таалал төгссөн явдалд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийллээ. Тэрбээр, Эрхэм хүмүүн Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис таалал төгссөнд Гэгээн Ширээт Улсын Засгийн газар болон ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Таны 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь монгол түмний төрт ёсоо дээдлэх, эв эеийг хичээж, амар амгаланг цогцлоох, оюун санааны эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх үзэл санааг дэлхий дахинаа сурталчлан таниулж, манай хоёр орны харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх онцгой чухал үйл явдал байсан билээ. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.