30/03/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

62 төрийн албан хаагч сертификатаа…

62 төрийн албан хаагч сертификатаа гардлаа

Удирдлагын академийн эрдэмтэн, багш нар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Захирагчийн харьяа байгууллагуудын албан хаагчдын дунд төрийн албаны мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор 32 цагийн сертификат олгох сургалтыг анх удаа ажлын байрнаас нь хөндийрүүлэлгүйгээр тус албан дээр зохион байгууллаа.

Сургалтад 62 төрийн албан хаагч хамрагдаж сертификатаа гардан авч, үргэлжлүүлэн 3 албан хаагчийг магистрын ангид суралцуулахаар болов.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нь Удирдлагын академид багшилж докторын зэргээ тус сургуульд хамгаалж байсан төрийн захиргааны шилдэг менежерүүдийн нэг ажээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.