12/01/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
10 хувьцаат компанийн хувьцаа өсч, 3 хувцаат компанийн хувьцаа буурчээ
2017 оны 1 дүгээр сарын 11-ны өдөр үнэт цаасны хоёрдогч зах зээл дээр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн 45,611 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцаа өсч, 3 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Мерекс” компани хамгийн өндөр буюу 15.00-иар өссөн бол “Женко тур бюро” 13.15%, “Хөх ган” 7.30%-иар тус тус өслөө. Мөн 157 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 32,339,757.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
“MSE ALL” индекс 848.63 нэгж болж 0.18%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,444,928,207,061.00 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.