30/03/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Маргааш Орхон аймагт архи, согтууруулах…

Маргааш Орхон аймагт архи, согтууруулах ундаа зарахгүй

Маргааш буюу 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11:00 цагаас орон даяар “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал” зохион байгуулагдана.

Орхон аймгийн хувьд Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалыг “Нэг сэтгэл нэг зорилго” төрийн бус байгууллага, цахим ертөнцийн “Эрдэнэтийн хөөрхөн ээжүүд” группээс Орхон аймгийн ЗДТГ-аас мөн дэмжлэгтэйгээр зохион байгуулах аж.

Иймд Орхон аймгийн жагсаал зохион байгуулагчдын зүгээс жагсаалын өдөр архи зарахгүй байх хүсэлтийг аймгийн засаг даргад тавижээ. Тэгвэл тус хүсэлтийг хүлээн авч 3 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэт хотод архи согтууруулах ундаа худалдаалахгүй байх Орхон аймгийн Засаг даргын захирамж гарсан байна гэж Орхон аймаг дахь манай сурвалжлагч А.Саранчимэг мэдээллээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.