niitlelch.mn
15.04.2025 · eguur.mn

Тэргэнцэртэй сэлэмчин Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртлээ

Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden

Б.Даваасүрэн Олон улсын тэмцээнээс медаль хүртсэн анхны Монгол эрэгтэй тамирчин боллоо. Хонгконгт тэргэнцэртэй сэлэмний олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 11-13-нд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Аргентин, Макао, Монгол, Тайвани, Хонгконг, Энэтхэг, Япон улсын сэлэмчид оролцсон ажээ. Харин Монгол Улсаас зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд хоёр тамирчин өрсөлдсөн байна. Ингэхдээ хүнд сэлэмний В ангилалд Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртэж, А ангилалд Б.Жигмэддорж шөвгийн наймд шалгарчээ. Б.Даваасүрэн нь улсын дөрвөн удаагийн аварга бөгөөд олон улсын тэмцээнээс медаль хүртсэн анхны Монгол эрэгтэй сэлэмчин боллоо хэмээн БТСУХ-ноос мэдээллээ. …

Vollständig bei der Quelle lesen ↗

Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.

Originalquelle: https://eguur.mn/583843/ · Archiviert: 26.11.2026
🗎 Archivkopie (2026-11-26) · a76f0dc7f6c4f15f…
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.