ТҮЦ эрхлэгчид маргааш өлсгөлөн зарлана
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг бий. Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлж эхэлсэн. Тэгвэл маргааш буюу /2025-04-14/-нд ТҮЦ эрхлэгчид Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн байна. Хотын дарга Х.Нямбаатар "ТҮЦ гэдэг байгууллага Монгол Улсад түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Хороо, дүүргийн Засаг дарга нар ТҮЦ-үүдээ нүүлгэ. Би өөрөө очиж шалгана" гэж мэдэгдсэн юм. Одоогоор хотын төвд байсан 200 орчим ТҮЦ-ийг нүүлгэх ажиллагааг гүйцэтгэсэн байгаа билээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.