03/04/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Аялагч Ч.Мөнгөндалай Олимпын хороонд зочиллоо

Хөгжлийн бэрхшээлтэй ч хүсэл мөрөөдөл, өөрийн зорьсон зорилгодоо хүрэхийн тулд тууштай зүтгэж яваа аялагч Ч.Мөнгөндалай нь 2014 онд Монгол улсын баруун хязгаараар 6300 км замыг дөрвөн сарын турш дугуйгаар амжилттай туулсныг олон түмэн бахархан, хүндэтгэсэн түүхтэй.

Тэрээр өнгөрөгч өвөл ганцаарчлан Хөвсгөл нууран дээгүүр чаргатай аялж, далайн төвшнөөс дээш 3491м өндөрт орших Соёны нурууны ноён оргил Мөнх Сарьдаг буюу Бүрэн хаан уулын оргилд 3 сарын 11-ны өдөр амжилттай гарсан байна.

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган аялагч Ч.Мөнгөндалайг хүлээн авч уулзан цаашдын аялалд нь амжилт хүсэж халуун дотно яриа өрнүүлэв.

Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганы хамтаар 2018 он

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.