Бээжин хотод хүчтэй шороон шуурга болж, олон зуун нислэг цуцлагдлаа
Linked automatically by name · ⚑ Report an error
БНХАУ-ын нийслэл Бээжин болон нутгийн хойд хэсгээр Бямба гаригт хүчтэй шуурганы улмаас олон зуун нислэг цуцлагдаж, галт тэрэгний шугамууд хаагдав. Нийслэлийн хоёр томоохон нисэх буудалд 838 нислэг цуцлагдсан байна. Үзвэр үйлчилгээ, түүхэн дурсгалт газрууд үйл ажиллагаагаа түр зогсоов. Үүнээс гадна 300 орчим мод булгарч унажээ. Салхи 150 км/цаг хүрсэн бөгөөд сүүлийн 50 гаруй жил ийм зүйл тохиолдоогүй юм байна. Иймд улбар шар өнгийн сэрэмжлүүлгийг Бямба гаригт гаргажээ. Хятад улс салхины хурдыг 1-17 хүртэл шатлалаар хэмждэг. 11 дүгээр шатлал нь ноцтой хохирол учруулахуйц, 12 дугаар шатлал нь маш их сүйрэл авчрахуйц нөхцөл байдлыг хэлнэ. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.