Дулааны IV цахилгаан станц ₮70 саяар ургамлын тос авчээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 70 сая төгрөгөөр ургамлын тос авах тендерийг өнгөрсөн сард зарласан тухай бид өмнө мэдээлж байсан. Тодруулбал дээрх өртгөөр нэг литрийн савлагаатай ургамлын тосноос 8,950 ширхгийг авна хэмээсэн. Тооцоолон үзвэл тос нэг бүрийн үнэ 7,920 төгрөг гэсэн үг. Тендерт тусгагдсан өртөг буюу 70,884,000 төгрөгийг тус станц өөрийн хөрөнгөөс гаргах ба нийт өртгийг энэ онд бүрэн санхүүжүүлэхээ илэрхийлсэн. Тухайн тендерийн материал хүлээн авах хугацаа энэ сарын 04-ны өдөр дуусаж, хоёр хоногийн өмнө үр дүн гарсан байна. Тодруулбал, уг тендерт Грийн дистрибьюшн ганцаар оролцож, шалгарчээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.