Дуучин Б.Баярцэцэг бэртлийн улмаас "Ододтой бүжиглэе" шоугаа орхижээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Дуучин Б.Баярцэцэг бэртлийн улмаас "Ододтой бүжиглэе" шоуг орхиж буйгаа мэдэгджээ. Цахим хуудастаа "Сайхан амарч байна уу? Би жаахан таагүй мэдээтэй. Бүжгийн бэлтгэл дээрээ бэртэл авсан. Рентген оношилгоогоор баруун талын 10-р хавирга арын бүслүүр дээрээ хөндлөн хугаралттай гарчээ. Нэлээн хурц өвдөлттэй, мөн 1 сар хөдөлгөөн хориглох эмчийн заалттай болохоор шоугаа ингээд өндөрлөхөөс аргагүйд хүрлээ. Миний хувьд хамгийн их хүсэн хүлээж байсан шоу, бас хамгийн гоё бүжгүүд маань үлдсэн байсныг хэлэх үү үнэхээр харамсалтай байна. Бараг 2 сарын турш “Ори студио”-доо гайхамшигтай хамт олон, найз нөхдийн хүрээлэлд амттай хоол, тав тухтай өрөө, найрсаг харилцаа, хүндлэл дунд амьдарсан шүү. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.