Ирэх сард 300 тонн хог ангилан ялгах үйлдвэр ашиглалтад орно
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар гурван байршилд хогийн төвлөрсөн цэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нарангийн энгэрт 50 хувь, Цагаан даваанд 35 хувь, Морингийн даваанд 15 хувийн хогийг төвлөрүүлдэг. Цаашид эдгээр хогийн цэгүүдэд Олон Улсын стандарт шаардлага хангасан, мембрам давхрагатай хог хүлээж авах талбайг нэмэгдүүлэх орчны тохижилт, нөхөн сэргээлт ногоон байгууламж бий болгох ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн цагаан даваа, морингийн давааны хогийн цэгүүдэд өндөр хүчин чадал бүхий 3 зуухыг байршуулахаар шийдвэрлэсэн. Ингэснээр малын сэг зэм бүхий хаягдлуудыг хугацаа алдахгүй устгах нөхцөл бүрдэх юм. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.