Олон тооны зээрийг төхөөрсөн хэргийг цагдаагийн газраас шалгаж байна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Иргэн Б.Хөхөө уранаас болж зээр үхсэн болгохын тулд олноор нь төхөөрч байна гэх бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олон нийт шүүмжлээд буй. Тодруулбал, Зөөвч-Овоогийн уурхайд холоос ачиж ирсэн цагаан зээрээ үйлдвэрийн хашааны гадна буулган төхөөрөөд гэдэс дотрыг нь гарган, ил задгай хаяж орхисон гэх. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Олон тооны цагаан зээрийг төхөөрсөн байж болзошгүй хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас шалгаж байна" хэмээсэн юм. Нэмэлт: Нэг цагаан зээр агнасан бол иргэнийг 3-5 сая, аж ахуйн нэгжийн 30-50 сая төгрөгөөр торгодог хуультай. Харин олон тоогоор агнасан бол хорих ял шийтгэлтэй эрүүгийн гэмт хэрэгт тооцдог байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.