09/04/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Бавари Мюнхен клуб Бундеслигт 28 дахь удаагаа торгон жолоо өргүүлж байна

Европын улсуудын хөлбөмбөгийн лигийн 2017-2018 оны улирал өндөрлөх шатандаа орлоо. Өнгөрсөн бямба гарагт Бавари Мюнхен клуб Аусбург клубын талбайд зочлон дерби тоглолтондоо талбайн эздийг 4-1 харьцаатай хожсон.

Ингэснээр Германы Бавари Мюнхен клуб Бундеслигийн 2017-2018 оны улирал өндөрлөхөөс таван тойргийн өмнө лигийн аваргын болзлоо хангалаа.

Баварийн дерби тоглолтын эхний гоолыг зочин баг Бавари Мюнхен клубын хамгаалагч Н.Зюль эхний үеийн 18 дахь минутанд өөрийн хаалганд хийж талбайн эзэд тоглолтыг тэргүүлж эхэлсэн.

Гэхдээ талбайн эзэн Аусбург клубын давамгайлал ердөө 14 минут үргэлжилж зочдоос К.Толиско, Х.Родригез нар гоол оруулснаар тоглолтын 1-р үе зочдын давамгайлал дор өндөрлөсөн. 2-р үед мөн зочдоос А.Роббен, С.Вагнер нар гоол оруулж зочид 4-1 харьцаатай талбайн эздийг буулгаж авсан.

Бавари Мюнхен клубын энэхүү ялалт нь тэдний энэ улирлын 23 дахь ялалт байсан бөгөөд 72 оноотой болж хүснэгтийн хоёрдугаар байранд яваа багаас 20 оноогоор тасарсан. Ингэснээр үлдсэн 5 тоглолтын үр дүнгээс үл хамааран Бавари Мюнхен клуб Германы Бундеслигийн 2017-2018 оны аварга болж байна.

Сүүлийн зургаан улирал Германы лигийн аваргаар тодорч буй Бавари Мюнхен клуб Бундеслигт 28 дахь удаагаа торгон жолоо өргүүлж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.