НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 26 ДУГААР ХОРООНД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ШИНЭ ЧИГЛЭЛ НЭЭГДЖЭЭ
Тус хорооны нийтийн тээврийн үйлчилгээнээс алслагдсан гэр хорооллын иргэдэд стандартын шаардлага хангасан шинэ тээврийн хэрэгслээр үйлчлэх зорилгоор “Эс Энд Эй” ХХК-нийдунд багтаамжийн 10 автобусыг үйлчилгээнд оруулан Ч:62 буюу “Алтан-овооны 42-р гудамж /СХД-ийн 26 хороо/ – Саппоро – 10-р хороолол” чиглэлийг нээж үйлчилгээг явуулж эхэллээ.
Уг чиглэлийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14:00 цагт албан ёсоор нээж, нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ийн гишүүн Х.Нямбаатар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, СХД-ийн 26 дугаар хорооны дарга Э.Ууганцэцэг болон хорооны иргэд оролцлов.
Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт авах утас: 11323176, 11326352
Автобусанд зорчиж буй байдал:
Ч:62 чиглэлд үйлчилгээ үзүүлж буй дунд багтаамжийн автобус:
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.