20/11/2016 · niitlelch.mn (Archiv) · Archive

Сангийн яамнаас 10 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргана

Linked automatically by name · ⚑ Report an error

52 долоо хоног буюу 12 сарын хугацаатай, жилийн 17.00 хувийн хүүтэй Засгийн газрын богино хугацаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа явагдах болсныг Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

Арилжаа ирэх Мягмар гаригт буюу энэ сарын 22-ны өдөр явагдах юм байна. Үнэт цаасыг Монгол улсын сангийн яамнаас гаргаж байгаа бөгөөд нэрлэсэн үнэ 100.000 төгрөг байх юм ба хямадруулсан үнэ 85.504 төгрөг байх ажээ. Нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй үнэт цаас арилжаалагдах юм.

Монголын хөрөнгийн бирж нь тус арилжааны саналыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дах хоногийн 11 цагт арилжааг хаахаар болжээ. Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийнэ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.