09/04/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Иргэний үнэмлэх байхад л “ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г авч болно

Иргэний үнэмлэхээрээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой боллоо гэх сайн мэдээг танд хүргье.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл “Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт”-ыг 2016 онд шинэчлэн баталсан.

Тус жагсаалтаар 404 нэр төрлийн эм хөнгөлөлтэй үнээр авах боломж нээгдсэн байдаг.

Үүний дагуу эрүүл мэндийн даатгалын цахим систем дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс нэвтэрч эхэлжээ. Энэхүү систем орон даяар нэвтэрснээр иргэд эрүүл мэндийн даатгалын дэвтэр ашиглалгүйгээр иргэний үнэмлэхээ үзүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж нээгдэж байгаа аж.

Нөгөө талаас эмчийн өвчтөнд тавьсан онош, бичсэн жор, хөнгөлөлттэй үнээр авах эмийн мэдээлэл цахим системд бүгд бүртгэгдэх ба тухайн хүний иргэний үнэмлэхээр даатгуулагч мөн эсэхийг нягтлах юм.

Мөн хөнгөлөлттэй эмийг зөвхөн харьяа дүүргээсээ гэлтгүй даатгуулагч иргэн өөрийн хүссэн цагтаа, хүссэн газраасаа авах боломжтой болж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.