09/04/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Морин хуурын чуулга 4 дэх жилдээ “NOVEL MELODY” тоглолтоо толилуулна

Морин хуурын чуулга 4 дэх жилдээ “NOVEL MELODY” тоглолтоо толилуулна. Морин хуурын чуулгын жил бүр тоглодог уламжлалт тоглолтуудын нэг болох “Novel Melody” 5 дах жилдээ тоглогдох гэж байна.

Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг харуулсан шинэ хөгжим, шинэ дуугаралт, шинэ өнгө аяс, агуулга гээд бүгд шинэлэг байдгаараа өвөрмөц тоглолт болдог.

Харин энэ жилийн тоглолт өнгөрсөн 4 жилийн “Novel Melody” тоглолтоос үзэгчдийн таашаалыг хүртсэн шилмэл бүтээлүүдээс түүвэрлэн хүргэхээр боллоо.

Мөн энэ удаагийн тоглолтыг Морин хуурын чуулгын залуу удирдаач Н.Жигжиддорж удирдан явуулах ба хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюитийг анх удаа морин хуурын чуулгад тоглож үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

Тоглолт 2018 оны 04-р сарын 16-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхим болох аж.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.