Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татвар ногдуулах төлөвлөгөө нь худалдааны дайныг өргөжүүлж, эдийн засгийн өсөлтийг сааруулж болзошгүй гэсэн болгоомжлолоос үүдэн алтны эрэлт өссөнөөр сүүлийн 38 жилийн хугацаан дахь улирлын хамгийн өндөр өсөлтөд хүрэх төлөвтэй байгаа тухай мэргэжилтнүүд үзлээ. Тодруулбал, одоогийн байдлаар нэг унц алтны үнэ 3128 ам.долларт хүрсэн бол алтны фьючерс хэлцлийн үнэ 1.1 хувиар өсөж, 3148.00 ам.доллар болжээ. Уламжлал ёсоор улс төр, эдийн засгийн тодорхойгүй байдлаас хамгаалах хэрэгсэл гэж үздэг алтны үнэ энэ улиралд 18 гаруй хувиар өссөн нь 1986 оны есдүгээр сараас хойш нэг улирлын дотор хамгийн ихээр өссөн үзүүлэлт. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.