10/04/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

УИХ-ын гишүүн С.Жавхлан ОБЕГ-т зочилж, үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хүч хэрэгсэл, тохиолдож байгаа гамшиг ослын нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр танилцуулсан юм.

Онцгой байдлын байгууллага нь он гарсаар 245 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 15,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 340,2 сая төгрөг зарцуулаад байна.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалттай танилцжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.