11/04/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Гэрэлт гудамжинд үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд АНХААРЛАА ХАНДУУЛ

Гэрэлт гудамжинд үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг бүртгэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилгыг тусгасан.

Энэ зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, “Шөнийн гудамж” болгон тохижуулсан билээ. Энэ жил Шөнийн гэрэлт гудамжийг ирэх сарын 4-нд нээх бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах, түр болон явуулын худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах байгууллагуудыг шалгаруулах ажил энэ сарын 17 хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, Худалдаа, Үйлчилгээний хэлтэст материалыг хүлээж авах юм.

Сонгон шалгаруулалтанд бүрдүүлэх материалын дэлгэрэнгүй мэдээллийг http://ubservice.ub.gov.mn/?p=14074 линкээс авна уу

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.