11/04/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Үйлчилгээний төвүүдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг шалгаж байна
Үйлчилгээний төвүүдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг шалгаж байна
Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжийн галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.
Шалгалтын ажлын хэсэг энэ сарын 9-11-ыг хүртэлх хугацаанд “Мишээл экспо”, “Хүннү молл”, “Гэгээнтэн”, “Оюуны ундраа групп” ХХК-ийн “Зайсан хийл”, “Тайм Скүэр” зэрэг худалдааны төвийг шалгаж, аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.
Түүнчлэн галын аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй 2 аж ахуйн нэгж байгууллагыг 2.000.000, нэг иргэнийг 100.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан. Хяналт шалгалт үргэлжилж байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.