"Улаанбурханы хавьталд орсон 7220 хүнийг хяналтанд авч, ажиглаж байна"
Linked automatically by name · ⚑ Report an error
ХӨСҮТ-өөс өнөөдөр /2025.03.28/ менингоккокт халдвар болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяр, Менингоккокт халдварын дөрвөн тохиолдол батлагдлаа. Хамгийн сүүлд Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгдэж, таван настай хүүхэд эндсэн. Тухайн хүүхдийн биеийн байдал маш хүнд, амь тэмцсэн байдалтай аймгийн төвийн эмнэлэгт ирсэн. Улмаар аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч тухайн хүүхдийн биеийн байдал маш хүнд байсан учраас харамсалтайгаар нас барлаа. Манай улсад тууралтат халдварын улирал үргэлжилж байна. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.