Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Засгийн газрын хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан дараах мэдээлэл өглөө. Тэрбээр, "Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийн хүрээнд Зам тээврийн яам аль болох тээвэрлэлтийг хэвийн явуулах, сайжруулах, зардлыг багасгах, илүү зардлыг хэмнэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Монголын төмөр замын Зүүнбаян-Хангимандал талд явж буй төмөр замын тарифыг 50 хувиар бууруулсан. Тээврийн хөлсийг бууруулсан мэтээр ойлгож байгаа нь буруу. Өөрөөр хэлбэл суурь бүтцийн тариф юм. Дээгүүр нь явж буй хөдлөх бүрэлдэхүүний оногдсон тариф биш. Мөн Цагаан хадаас Гашуунсухайт хүртэлх төмөр замын тарифыг 50 хувиар бууруулахаар болсон. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.