12/04/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Буриадын парламентын төлөөлөгчидтэй уулзлаа

Linked automatically by name · ⚑ Report an error

Буриадын парламентын төлөөлөгчидтэй уулзлаа.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хил орчмын бүс нутгийн, түүний дотор Буриад Улстай тогтоосон харилцаа чухал үүрэгтэй болохыг онцлоод, Алтанбулаг, Хиагтын боомтын үйл ажиллагааг сайжруулж, нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг илүү үр ашигтай болгоход хоёр талаас анхаарах шаардлагатай байна гэв.

Мөн манай улсаас бэлэн хувцас, ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүн экспортолж, Буриадын талаас хүнсний бүтээгдэхүүн, үр тариа зэргийг оруулж ирдэг уламжлалтай. Хоёр улсын хоорондох гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд Монгол Улс дахь Буриадын худалдааны төлөөлөгчийн газрыг сэргээн байгуулах явдал ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэлээ.

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Ц.Э.Доржиев Монгол-Буриадын парламентын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлээд, хоёр талын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахыг хүслээ. Тэрбээр Хиагтын боомтыг шинэчлэн засварлаж байна. Засвар дууссанаар хоёр улсын ачаа болон зорчигч тээврийн урсгал нэмэгдэнэ.

Үүнээс гадна Ханх-Мондын хилийн боомтыг хөгжүүлэх зорилт тавьсан. Ингэснээр худалдаа төдийгүй аялал жуулчлалын салбарт ахиц гарч, гурван улс дамнасан аялал жуулчлалын шинэ маршрут нээгдэх боломжтой гэлээ. Мөн ахмад үеийнхэнтэй харьцуулахад орос хэл мэддэг монгол залуучуудын тоо буурсан байгаа.

Тиймээс зөвхөн их дээд, сургуулиуд төдийгүй ерөнхий боловсролын сургуулиудад орос хэлийг түлхүү оруулж, Оросын ард түмний хэл, түүх, соёлоос суралцах орчин, нөхцлийг бүрдүүлж өгснөөр хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа илүү өргөжих боломжийг олгох юм гэв.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Буриадын парламентын бүлгийн гишүүн О.Баасанхүү, Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ж.Ганбаатар Ц.Гарамжав, Г.Тэмүүлэн нар болон албаны хүмүүс оролцож, Буриад, Монголын ард түмний нөхөрлөл, найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал бодлоо илэрхийлсэн байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.