16/01/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

“ТОП-20” ИНДЕКСИЙН САГС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам”-ын дагуу ТОП-20 индексийн багцыг 2017 оны эхний хагас жилд бүрдүүлэх үнэт цааснуудыг шалгаруулж, сагсыг шинэчлэв.

2016 оны сүүлийн хагас жилийн үзүүлэлтээр ТОП-20 индексийн сагсыг шинэчлэхэд өмнөх сагсанд багтаж байсан 17 компани хэвээр үлдэж, “Женко тур бюро”, “Монголын Цахилгаан Холбоо”, “Мик холдинг” ХК-иуд хасагдаж, шинээр “Адуунчулуун”, “Хөх ган”, “Гермес центр” ХК-иуд нэмэгдэн шинэчилсэн сагсыг бүрдүүлж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.