16/04/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Налайхын 224 өрх тариалалт хийж, 235 тонн ургац хураажээ

Налайхын 224 өрх тариалалт хийж, 235 тонн ургац хураажээ.

Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Газар тариалангийн тогтвортой хөгжил” уриан дор дүүргийн газар тариалан эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөнийг боллоо.

Зөвлөгөөнд дүүрэгтээ төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалагч, газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл болсон 7 хорооны 100 шахам иргэн оролцов.

Нутгийн захиргааны байгууллагаас газар тариалангийн салбарын чиглэлээр баримталж буй бодлого, Швейцарийн хөгжлийн агентлагаас дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж байгаа Монгол ногоо төсөл болон ногоо зарах нэг цэгийн үйлчилгээ, газар тариалангийн чиглэлийн газар олголтын талаарх мэдээлэл зэрэг олон чухал мэдээлэл солилцсон уулзалт болов.

Налайх дүүргийн хувьд өнгөрсөн 2017 онд 224 өрх тариалалт хийж, 235 тонн ургац хураан авсан байна. Дүүргийн нийт төмс, хүнсний ногооны шаардлагатай хэрэглээ 126.7 мянган тонн байна гэсэн урьдчилсан тооцоолол гарчээ.

Дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг энэ үеэр хэлсэн үгэндээ:

“ цаашид төмс, хүнсний ногоо эрхлэгч болон эрхлэх хүсэлтэй иргэдэд газар олгох асуудлыг дэмжиж, өрхийн орлогыг бий болгох, борлуулах цэгийг нэмэгдүүлэх, улирал харгалзахгүй ажиллаж, чанартай төмс хүнсний ногоогоор товлосон цэгээс хэрэглэгчдэд хүргэх, “Алтан намар” ургацын баярыг жил бүр зохион байгуулж туршлага солилцох, өвлийн хүлэмжийн аж ахуй эрхлэх иргэдтэй хамтран ажиллах зэргээр дэмжиж хамтран ажиллана” гэв.

Уулзалт зөвлөгөөний төгсгөлд оролцогчдод төрөл бүрийн жимс жимсгэний үр тараасан байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.