16/04/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Монгол бөхийн өргөөг цагдаагийн хамгаалалтад авчээ !
Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов.
Тодруулбал Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах үйл ажиллагааг өнгөрсөн бямба гарагаас түр хугацаагаар зогсоож, цагдаагийн хамгаалалтад авчээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3-т заасныг үндэслэн барилга байгууламж, хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй байх тул прокурорын зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсээс үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.
Ингэснээр өчигдөр болох байсан улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр бөхчүүдийн “Сонгинохайрханы хишиг” барилдааныг хойшлуулсан юм.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.