2018.04.16 · niitlelch.mn (Archiv) · Архив

Жүжигчин Г.Ундармаа уран бүтээлээрээ ТЭСРЭЛТ хийнэ

Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэ.

Хошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.

Жүжигчин Г.Ундармаа уран бүтээлээрээ ТЭСРЭЛТ хийнэ

Энэ удаад тэрбээр тун сонирхолтой сэдвийг барьж авчээ. “U film” уран бүтээлийн нэгдлийн анхны бие даасан тайзны бүтээл болох “Ангарагаас ирсэн эмэгтэй” 18+ модерн драм жүжиг 5-р сарын 4-17-ны өдрийг хүртэл “АСЕМ ВИЛЛА” гэрт болох аж. Энэ удаад дан эмэгтэй уран бүтээлчдээс бүрдсэн баг тус жүжгийг бүтээж байгаагаараа мөн онцлог болжээ.

“Ангарагаас ирсэн эмэгтэй” 18+ модерн драм жүжиг

Жүжгийг зохиолыг Р.Эмүжин, найруулагчаар Ц.Баясгалан, хөгжмийн зохиолчоор Б.Ангирмаа, хувцас дизайныг Ариунаа Сүри, жүжгийн гол дүр Г.Ундармаа болон шинэ залуу үеийн төлөөл болоод буй жүжигчин С.Идэрмаа нар тогложээ.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.