17/04/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Дуучин Том Нойвирт ДОХ-той гэдгээ Инстаграм хуудсаараа зарлажээ

Тайзны Кончита Вурст гэдэг нууц нэрээрээ илүүтэй танигдсан Австрийн дуучин Том Нойвирт Хүний дархлал хомсдлын вирусийн (ХДХВ) эерэг статустайгаа зарлажээ.Тэрээр Instagram-д ингэж бичсэн байна.

Ийм онош тавигдсанаас хойш олон жил болж байгааг дуучин дурджээ. Нойвирт ийм статустай болсноо нийтэд дэлгэхийг хүсээгүй ч, хуучин түнш нь үүнийг зарлана хэмээн сүрдүүлж байсныг тэмдэглэсэн байна.

“Намайг сүрдүүлэх, ийм байдлаар миний амьдралд нөлөөлөх эрхийг би хэнд ч олгохгүй”

гэж дуучин онцлон тэмдэглэжээ.

Австрийн дуучин Том Нойвирт ХДХВ/ДОХ-той гэдгээ Инстаграм хуудсаараа зарлажээ.

Тэрээр туслан дэмжиж байдаг гэр бүл,найз нөхөд, хөгжөөн дэмжигч нартаа талархал илэрхийлсэн байна.

Тайзнаа сахалтай бүсгүйн дүрээр гарсан Нойвирт 2014 онд Копенгаген хотод дууны “Евровидение” тэмцээнд түрүүлж, дэлхийд дуулиан тарьсан юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.