19/04/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг боллоо

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганы 5 дахь асуудалд хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс дөрөвдүгээр сарын 9-18-ны хооронд нийслэлийн 9 дүүргийн Тамгын газар, харьяа байгууллагын алба хаагчид, 152 хорооны Засаг дарга, иргэдийн төлөөллийн дунд хуулийн төслийн шинэчилсэн найруулгын онцлог зохицуулалтын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгээр өмнөх хуулийн төслөөс өөрчлөгдөж, шинэчлэгдсэн зохицуулалт, хуулийн үзэл санаа, баримтлал зэрэг олон талын мэдээллийг хүргэсэн. Хуулийн төслийн хэлэлцүүлэгт нийт 700 орчим иргэн оролцсон бөгөөд тэдний төлөөллийн санал хүсэлтийг сонслоо.

Эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг боллоо

Танилцуулга, хэлэлцүүлэгт оролцогчид Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах нь зүйтэй. Батлах цаг нь болсон гэдэгт санал нэгдсэн бөгөөд анхан шатны нэгж хороо, дүүргийн эрх хэмжээ, статусыг бие даалгаж бодитойгоор нэмэгдүүлэх, албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг онцолж, тус асуудалд санал нэгдсэн юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.