24/04/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
БЗД-ийн иргэдээс 98 өргөдөл, хүсэлт ирэв
~БЗД-ийн иргэдээс 98 өргөдөл, хүсэлт ирэв~
БЗД-ийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс Засаг даргын Тамгын газарт 2018 оны 4 дүгээр сарын 16-ний өдрөөс 4 дүгээр сарын 21-ны өдрийг хүртэлх хугацаанд ирсэн нийт 98 өргөдөл, хүсэлтийг холбогдох албан тушаалтан болон хэлтэс албадад танилцуулан, шилжүүлж ажиллалаа.
Уг өргөдөл хүсэлтүүд www.smartcity.mn цахим хаягаар, 1800-1200 тусгай дугаарын утсаар, www.ub1200.mn сайтаар, Засгийн газрын 11-11 төвөөр болон Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжин ирж байгаа юм.
Тэгвэл энэ 7 хоногт иргэдээс ирсэн 93 өргөдөл, хүсэлтийн 27 буюу 27,55 хувийг шийдвэрлэв. Харин шийдвэрлэх шатандаа иргэдийн 71 өргөдөл бүртгэгджээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.