Монгол, Польш хоёр соёлын салбарт хамтран ажиллана
Linked automatically by name · ⚑ Report an error
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Польш Улсын Соёл, үндэсний өвийн сайд Ханна Врублескатай Варшав хотноо уулзаж, соёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Талууд кино хамтран бүтээх тухай эрх зүйн баримт бичиг байгуулах, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр хамтран ажиллах, кино, соёл, урлагийн салбарын мэргэжилтнүүдийг харилцан солилцож, туршлага судлуулах зэрэг асуудлаар ярилцаж тохиролцов. Өдгөө Чех Улсад дэлгэгдээд буй “Чингис Хаан” олон улсын үзэсгэлэнг Бүгд Найрамдах Польш Улсын нэр хүндтэй музейд толилуулах, цаашид хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр боллоо. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.