Сагсан бөмбөгийн шигшээ баг Индонезийг талбай дээрээ хожлоо
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолт Улаанбаатар хотын “М Банк арена”-д өчигдөр эхэллээ. Монголын шигшээ баг эхний тоглолтдоо Индонезийг 72:64-өөр буулган авснаар хэсэгтээ гурван хожил, нэг хожигдолтой хүснэгтийн гуравдугаар байрт жагсаж байна. Өчигдрийн тоглолтод Монголын багаас гавьяат тамирчин Ш.Энхийн-Од 29 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 21 оноо, 10 самбар, 6 оновчтой дамжуулалт, 1 бөмбөг тасалж, 1 хаалтаар бусдыгаа тэргүүлсэн бол Г.Дөлгөөн, Г.Болор-Эрдэнэ нар 10 оноогоор дэмжлэг үзүүлэв. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.