ДОРНОГОВЬ: Ингэний ферм 50 ингэ сааж сүүгээ борлуулж байна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Мандах суманд үйл ажиллагаа явуулдаг “Агар ган хувин” ХХК говийн бүсэд тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх, тэмээний аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус компани энэ жил Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл авч ингэний байр барьж, саалтуур, мотоцикл зэрэг шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авч, эдүгээ 50 ингийг цахилгаан саалтуур ашиглан саах арга технологид сургаж, ингэний сүүний үйлдвэрлэлээ өргөжүүлэн, үйл ажиллагаагаа үе шаттайгаар хөгжүүлж байгаа юм. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.