26/04/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Баянзүрхчүүд зам талбайн цэвэрлэгээг өдөр бүр хийж байна
‘’Цэвэрч-Баянзүрх’’ аяны хүрээнд дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ууд хариуцсан бүсийнхээ нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийж байгаа аж.
Тухайлбал 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд нийт 255.205 м.кв нийтийн эзэмшлийн зам талбайн 31.1 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
Түүнчлэн урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан Сүхбаатарын цэцэрлэгт хүрээлэн дэх ногоон байгууламжын арчилгаа усалгааны ажлыг хийж, зөвшөөрөлгүй наасан 165 ширхэгзар сурталчилгааны хуудсыг хуулсан байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.