26/04/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

32 жилийн түүхтэй “Ган хийц” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнгөрөгч амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25 дугаар хороонд ажиллаж иргэдтэй уулзсан.

Энэ үеэрээ тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Ган хийц” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Ган хийц” ХК нь үйл ажиллагаагаа эхлээд 32 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд нийслэл болон хөдөө орон нутагт 250 гаруй барилга байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Компанийн зүгээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар дулааны алдагдалгүй барилгын материал, галд тэсвэртэй хөөсөнцөр хавтан, түлшний хэмнэлттэй, утаа багасгах европ стандартын “Бокра” яндангийн төхөөрөмж, “Ган хийц” бүрэн шаталттай зуух үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх зорилгоор ажиллаж байгаагаа ерөнхий захирал М.Даваасүрэн хотын удирдлагуудад танилцуулсан байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.